Lost planet 2 - News.MN

Old News! Published on: 2010.09.28

Lost planet 2

Avatar
Ш. Оюунчимэг
Uncategorized
Third-person shooter хэлбэрийн action тоглоом болох Lost planet 2 нь энэ оны тавдугаар сард нээлтээ хийсэн ч персонал компьютер дээр тоглох боломжгүй байсан билээ. Тэгвэл ирэх аравдугаар сарын 12, 15-нд Хойд Америк ба, Европт персонал компьютерын хувилбарыг худалдаанд гаргах гэж байна. Видео тоглоомын зах зээлд томоохон байр суурь эзлэгч Capcom кордорациас гаргаж буй тус тоглоомын хоёрдугаар анги нь ихээхэн борлуулалт өндөртэй, ашиг орлого сайтай тоглоомуудын жагсаалтад дээгүүр яваа билээ. Ялангуяа Японд хүүхэд залуусыг нь байлдан дагуулаад байгаа аж. Харь гаригийн аймшигт амьтадтэй эцэс төгсгөлгүй тулаан хийх тус тоглоом нь Doom зэрэг тоглоомтой төстэй.

Н.Наран

For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!