АНУ-ын “New York Times”-ийн мэдээлж байгаагаар энэ долоо хоногийн best seller болсон номоор Jodi Picoult-ийн “House Rules” шалгарчээ. Уг номондTeo болон Jacob гэдэг нэртэй хоёр хүүтэй ганц бие Emma гэх эмэгтэйн амьдралын талаар өгүүлэх аж. Түүний нөхөр гэр бүл болон эхнэрдээ цаг зав гаргахыг хүсдэггүй байсан учир тэд салцгаана. Emma-гийн хүү Jacob ямар нэгэн зүйлийг ургуулан бодож, тэр ертөнцдөө амьдардаг сэтгэцийн өвчтэй байлаа. Emma өөрийнхөө хамаг л амь амьдралыг хоёр хүүгийнхээ төлөө зориулна. Нэгэнт хаяаад явсан нөхрийнхөө араас зүүгдэлгүй, амьдралын хатуу хөтүүгийн өмнөөс ганцаараа зүтгэж яваа тэр нэгэн эмэгтэйн тэсвэр тэвчээр, зоригийг маш гайхалтайгаар энэ номонд бичжээ. Уг ном нь АНУ-д 13.99 ам.доллараар зарагдаж байна.
Э.Аз
Э.Аз