Dollar Bill - News.MN

Old News! Published on: 2014.12.11

Dollar Bill

Avatar
Мөнгөнтамир
Uncategorized

Нууцад Нэвтрэхүй

Бид амьдралдаа алхам тутам мөнгийг хэрэглэдэг атлаа мөнгөн дэвсгэрт дээрх бичээс, зургийн нарийн утга учрыг тэр болгон мэддэггүй. Улс орнууд мөнгөн тэмдэгтдээ агуу удирдагчийнхаа хөргийг дүрслэхээс гадна тухайн үндэстний онцлогийг илэрхийлдэг зүйлсээ бэлгэдэл болгон оруулдаг. Мөнгөн тэмдэгтийн бэлгэдлийн судалгаа улс орон бүрт байдаг ч АНУ-ын долларын бэлгэдэл хамгийн их судлагджээ. Тэр дундаа нэг долларын дэвсгэртийн бэлгэдлийг олон хүн судалж, сонирхолтой таамаг дэвшүүлжээ. Тэгвэл нэгтийн долларт ямар нууц, бэлгэдэл агуулагдаж байдгийг сонирхуулъя. Нэгтийн долларын дэвсгэрт дээр дүрсэлсэн нууц билэгдлүүдийн тухай бүүр 1928 оноос хойш олон судлаачид бичиж байжээ. Нэг долларын дэвсгэрт дээрх бичээс, зургийн талаар 1900-гаад оноос судалж эхэлжээ. Нэг долларын дэвсгэртийн загварыг АНУ-ын Ерөнхийлөгч асан Henry A. Wallace-ын даалгавраар орос гаралтай зураач Nicholas Roerich бүтээсэн байна. Roerich-т даалгавараа өгч байсан тэр хүмүүс чухам яагаад нэгтийн долларын дэвсгэртийг сонгсон юм бол? Шууд л зуутын эсвэл арван мянгатын, бүр зуун мянгатын дэвсгэрт дээр дүрслэж болох байсан биш үү? Тэр үед ийм номиналтай долларын дэвсгэртүүд цөөхөн ч гэсэн гүйлгээнд байсан юм.

Ихэнх судлаачид нэг долларын дэвсгэрт дээрх зургуудыг Freemasons хэмээх язгууртны нууц нийгэмлэгийнхэнтэй холбон тайлбарлажээ. Тус нийгэмлэгийг Adam Weishaupt хэмээх загалмайтны шашны нэг ламтан үүсгэсэн гэдэг. Үүнээс хойш нийгэмлэг байнга нууцаар далдуур үйл ажиллагаа хийж ирсэн байдаг. Сүүлчийн удаа тэд 1776 оны 5-р сарын 1-нд өөрсдийнхөө оролцоог ил зарласан гэдэг. Үүнээс хойш 2 сарын дараа 1776 оны 7-р сарын 4-нд АНУ-ын тусгаар тогтнолыг зарласан байна. 1782 онд АНУ-ын Агуу Дардсыг бүтээж баталсан байдаг. Энэ дардсын хоёр талыг 1935 онд нэгтийн долларын ард талд анх дүрсэлсэн байна. Энэ бол сухал огноонууд юм. Учир нь 13 гэдэг тоо хаанаас гарч ирсэн тухай учрыг олохоор оролдохдоо ихэнх хүмүүс эдгээр огноонуудыг хольж будилдаг. 1782 онд 13 муж улсууд нийлд АНУ-ыг анх байгуулсан түүхтэй. Энэ бол Freemasons-ын хувьд чухал тоо юм.

Шар шувуу бол Freemasons-ын хувьд бас нэг маш чухал билэгдэл нь юм. Нэгтийн дэвсгэртийн нүүрэн талын зүүн доод болон баруун дээд хэсэгт хоёр шар шувууг маш жижигхэн дүрсэлсэн байгаа. Жил бүр энэ дэлхийн хамгийн баян, эрх мэдэлтэнүүд цугладаг Бегемийн төгөл гэж байдаг. Тэнд асар том шар шувууны баримал байдаг ба тэнд Freemasons-ын зан үйлүүдээ үйлддэг байна. Тэнд мөн нялх хүүхдийг дуурайлгаж хийсэн дүрсийг галд золиослож өргөдөг ба энэ нь тэд хувийн эрх ашиг, мөнгөний хонжооныхоо төлөө хүмүүст гай зовлонг тарьж байдгаа үл хайхрах гэсэн үг юм.

Ер нь олон нууц нийгэмлэг нэгийн тоог бусад тоонуудаас онцгойлж, бэлгэдлээ болгодог. Ялангуяа орчин үеийн Freemasons үндэслэгчид домогт Templar нэгийн тоог онцгойлон дээдэлдэг байжээ. Масончуудын тухай Dan Brown – The Da Vinci Code номондоо тодорхой бичсэн байгаа. Тэдний хувьд нэгийн тоо нь “олон хэлбэрүүд бүгд нэг эхтэй” гэсэн утга илэрхийлдэг байна. Хүмүүсийн дунд чи ямарч дүр эсгэж болно, бүр эсрэг талын нам, бүлэглэлийн нэрийн өмнөөс ажиллаж болно, гэвч Freemasons-ынхаа дунд бол ах дүү нартайгаа нэгдмэл байдлаа хадгалж байх ёстой гэсэн үг юм. Freemasons Tampler-уудын хувьд нэгийн тоо нь бас “сайн үйлс” ба “муу үйлс” хоёрын хооронд ямарч ялгаа байхгүй гэдгийг илтгэдэг байна. Эртний нууд рыцаруудын туган дээр үүнийг хоорондоо солбисон 4 хар, 4 цагаан дөрвөлжингүүдээр дүрсэлсэн байдан. Цагаан нь сайн сайхны билэгдэл, хар нь муу муухайн билэгдэл ажээ. Үүнийг латинаар “E PLURIBUS UNIUM” гэдэг байна. Тэгвэл энэ латин бичиг АНУ-ын одоогийн нэг долларын дэвсгэртийн баруун талд буй цагаан толгойт бүргэдийн аманд зуулгасан туузан дээр байдаг.

Freemasons-ын өөр нэг бэлгэдлийн тоо нь 13. АНУ-ын бэлгэдэл болох цагаан толгойт бүргэдийн цээжинд 13 туузтай бамбай бий. Бүргэдийн нэг саварт нь 13 сум, нөгөө саварт нь жимс, навчтай модны 13 мөчир атгуулсан байдаг. Бүргэдийн дээр жүүд үндэстний бэл гэдэл David хааны зургаан хошуут одыг 13 ширхэг таван хошуугаар дүрсэлжээ. Мөн бүргэдийн нэг далавч нь 32, нөгөөх нь 33 өдтэй. Үүнийг судлаачид Freemasons нийгэмлэгийн гишүүдээ ямар нэгэн нууцыг тайлсан зэргээр нь 32 түвшинд хуваадагтай холбож үздэг. Ямар нэгэн том зүйлийн нууцыг тайлсан тохиолдолд 33 дугаар зэргээр үнэлдэг аж. Нэг долларын дэвсгэртийн зүүн талд орой нь тасархай пирамид бий. Эртний Египетийн нууц нийгэмлэгүүдээс гаралтай учраас өөрсдийгөө чөлөөт чулуучид гэдэг Freemasons пирамидыг чухалчлан үздэг. Энэ пирамидыг мөн л 13 давхар чулуугаар өржээ.

Зарим судлаачид үүнийг Freemasons нийгэмлэгийн бүлэглэлүүдээс үүсэлтэй Illuminati-уудын пирамид хэмээдэг. Illuminati гэдэг нь нууцад нэвтэрсэн гэсэн утгатай. Тэдний нууцад нэвтрэх 13 дугаар түвшнийг энэхүү пирамидын 13 давхар илэрхийлдэг хэмээн тайлбарладаг. Энэ пирамид нь зөвхөн нэгтийн дэвсгэрт дээр л байдаг. Оройг нь таслан авсан пирамидын орой дахь гурвалжин доторх нүд (All seeing eye) нь Freemasons-ын бас нэгэн билэгдэл, гэрлийн цацрагт хөвж байгаа мэт харагддаг. Мэрэгжлийн билэгдэл судлаачид энэ нүдийг “Бүхнийг тольдож байгаа мэлмий”, бүх Freemasons-ын толгойлогч “Ертөнцийн агуу бүтээгчийн мэлмий”, Lucifer-ийн нүд гэхчлэн тайлбарладаг. Мөн чөтгөрийн нүд гэх нь ч бий. Нүдний дээр мөн л 13 үсгээс бүрдсэн “ANNUIT CŒPTIS” хэмээх латин бичиг байна. Энэ нь “Тэр биднийг дэмжиж байгаа” гэсэн утгатай.

Үүссэн цагаасаа хойш нууцаар үйл ажиллагаа явуулдаг байсан Freemasons 1776 оны тавдугаар сарын 1-нд өөрсдийн үйл ажиллагааг нийтэд зарлажээ. Пирамидын доод давхарт бичээстэй MDCCLXXVI гэсэн бичиг нь энэ хугацааг илэрхийлдэг гэнэ. доод талд туузан дээр “NOVUS ORDO SECLORUM” гэсэн латин үг байдаг нь “Дэлхийн шинэ дэглэм мөнхөд” гэсэн уриа аж.

Ер нь Illuminati-ын далд билэгдлүүд нь дэлхийн олон улс орнууд дахь уран барилга, гадна чимэглэл, хотын байгуулалт, төрийн одон тэмдгүүд, нам байгууллагуудын билэгдэл зэрэг олон гол зүйлүүд дээр дүрслэгдсэн байдаг нь тохиолдлын хэрэг бус бөгөөд Freemasons-ын үйл ажиллагааны үндсэн зарчим бол байнга нийгэм олон нийтийн хараа хяналт, анхаарлын гадна байж далдаас төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байх явдал юм. Аливаа улс түмний хувьд дэндүү чухал зүйлс дээр дэндүү олон давтагдаж энэ байдал нь үргэлжилсээр байвал энэ бол тохиолдлын хэрэг бус харин далдаас зориул тулгаж шургуулж байгаа “зүй тогтол” гэсэн юм.

Мөн зуутын долларын дэвсгэрт дээрх цифрүүд болон үсгүүдийг ажиглавал бүгд босоо сунгагдсан байхан харин 100 гэсэн тооны сүүлчийн хоёр цифр 00-н гадна хүрээг хөндлөн сунгаж харин дотор талыг нь босоо сунгасан байдаг. Энэ цифрүүдийн доторх хээ нь түүний дэвсгэр нь хэвлээр мөлхөгчдийн нүдний торлогийг дэндүү санагдуулдаг. Үүний үр дүнд энэ дэвсгэрт дээрээс хүмүүс бидэн рүү могойн хоёр нүд цоо ширтэж байгааг олж харж болно.

Энэ дашрамд АНУ-ын доллар хэрхэн үүссэн тухай товч дурдъя. Доллар нь эхлээд мөнгөний нэгж бус жингийн нэгжээр анх бий болжээ. Америк долларын үүсэл Европын түүхтэй салшгүй холбоотой. XVI зууны эхээр баруун хойд Богемид Ромын эзэнт улсад зориулсан гэгээн Иоахимын дүрстэй зоос цутгаж, “иоахимсталер” гэж нэрлэжээ. Яваандаа түүнийг талер гэдэг болсон байна. Талер дэлхийн анхны валют байсан бололтой. Үүнийг Испанид далеро, Скандинавын орнуудад далер, Англид доллар гэдэг байв. Доллар нь 1785 оны зургадугаар сарын 6-нд албан ёсоор АНУ-ын мөнгөний нэгж болжээ. Харин доллар цаасан хэлбэрээр 1797 онд гарсан байна. Өмнө нь долларыг хар цагаан өнгөөр хэвлэдэг байсан бөгөөд 1929 онд ногоон өнгөтэй болсон. $ тэмдэглэгээг хамгийн анх Мексикт хэрэглэжээ. Үүнийг АНУ-ын товчилсон нэрийн U, S хоёр үсгийн нийлбэр гэдэг. Өөр нэг хувилбараар S үсэг нь silver – мөнгө гэдэг үгний товчлол гэдэг.

Сонирхуулахад, ноён долларыг хэрэглээнээс гаргахад дөрвөн мянган удаа базаж үнгэх шаардлагатай. АНУын бүх долларын дэвсгэрт 157мм х 66.6мм гэсэн ижил хэмжээтэй байдаг. Мөн “Бид Бурханд итгэдэг” гэсэн өгүүлбэр Америкийн зооснууд дээр өмнө нь байсан бөгөөд ХХ зууны дунд үед тус улсын парламент энэ үгийг үндэсний уриа болгон баталж, бүх мөнгөн дэвсгэрт дээр бичиж байхаар болжээ. Хэдийгээр үүнийг шашингүй үзэлтнүүд эсэргүүцдэг ч өнөөг хүртэл хэвлэгдсээр ирсэн. Харин 1866 онд энэ өгүүлбэр бичигдээгүй хоёр зоос үйлдвэрээс гарсныг зуун дамжин хайсны эцэст нэгийг нь 2004 онд олжээ. “Шашингүй үзэлт” энэ зоос нэг сая ам.долларын үнэд хүрчээ.

Өнөөдөр АНУ-ын гүйлгээнд 1928 оноос хэвлэгдсэн 1, 2, 5, 10, 20, 50, 100, 500, 1000, 10000 дэвсгэтүүд байна.100-аас дээш номиналын дэвсгэртүүдийг улсаас гаргахыг хориглосон бөгөөд 10000 долларын дэвсгэртүүд 1944 оны 7-р сараас хэвлэгдэхээ больсон ба 1980-аад оны сүүлчээр 348 ширхэг гүйлгээнд байжээ. Тэгэхээр АНУ-ын хамгийн ховор дэвсгэрт нь 10000 доллар болж таарах нь ээ.

 

For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!