Компютерийн ертөнцийн эцэг болох Microsoft компани Windows 9 үйлдлийн системийг гаргахаар ажиллаж байсан боловч нэрний хувьд нэг тоо алгасах шийдвэр гаргажээ. Одоо Microsoft компани Windows 10 нэртэйгээр шинэ үйлдлийн системээ 2015 оны дундуур худалдаанд гаргах төлөвтэй байна.
Windows 10 үйлдлийн системийн Start цэсний харагдах байдал.
Мөн энэхүү үйлдлийн систем нь бүх ухаалаг хэрэгслүүдэд зориулсан олон төрлийн олон бүтээгдэхүүнүүдийн оронд бүгдэд таарах нэг л бүтээгдэхүүн гаргах гэж байна. Энэхүү нэг нэг үйлдлийн систем нь суурийн ба зөөврийн компютер, таблет, ухаалаг утас, телевиз гээд бүхий л хэрэгслүүдийг автоматаар танин суух учир энэхүү шинэ бүтээгдэхүүн хэрэглэгчидэд хэрэглэхэд хялбар бөгөөд ухаалаг сонголт байх болно гэж Microsoft мэдэгджээ.
Т.БИЛГҮҮН