Кэрри,
Саманта, Шарлотта, Миранда гэх дөрвөн найз бүсгүйн тухай өгүүлэх “Sex
and the City” киноны нэгдүгээр анги 2008 онд гарсан. Тэгвэл 2010 оны 5
сарын 27 ны өдөр хоёрдугаар анги нээлтээ хийжээ. Киноны эхэн хэсэгт 1986
онд дөрвөн найз анх яаж танилцаж байсан тухай гардаг. Үүний дараа
киноны үйл явдал одоо цагт өрнөх ба Кэрри маань өөрийн мөрөөдлийн
залуутайгаа суугаад хоёр жид өнгөрсөн байна. Түүний нөхөр хуучны хар
цагаан кино үзэх дуртай, харин Кэрри бол өөр хүн. Зугаа цэнгэлд дуртай,
эрх чөлөөг эрхэмлэдэг. Дөрвөн найз одоо урьд урьдныхаасаа илүү стресстэй
амьдардаг болжээ. Өдгөө 52 настай Самантагаас бусад нь бүгд хань
ижилтэй. Гэсэн ч Саманта Арабын нэгэн шейхтэй танилцах ба сурталчилгааны
ажлаар Abu Dhabi руу явж амрах сайхан боломж нээгддэг. Ингээд дөрвөн
найзад ямар хөгжилтэй адал явдал тохиолдохыг хүлээн авч үзээрэй.
Үргэлжлэл