Dead Space (2008Full-RipDuugi) - News.MN

Dead Space (2008Full-RipDuugi)

Old News! Published on: 2010.06.15

Dead Space (2008Full-RipDuugi)

Avatar
Урантөгс
Uncategorized
EA Redwood Shores-ийн бүтээл “Dead Space” хэмээх
аймшгийн, гуравдугаар биеийн shooter видео тоглоомыг хүргэж байгаадаа
таатай байна. Тоглоом маань PlayStation 3, Xbox 360, Microsoft Windows
платформууд дээр 2008 оны 10 сард худалдаанд гарж байсан юм. Та энэхүү
тоглоомонд инженер Isaac Clarke-ийн дүрд тоглох бөгөөд, мутацид орж
хувирсан “Necromorphs” гэх мангасуудтай тулалдах болно. Тоглоомын үйл
явдал USG Ishimura хэмээх уурхайн зориулалттай сансрын хөлөг дээр
өрнөдөг байна. Тоглогч өөрийн хувас, буу зэвсэг зэргийг сайжруулах
боломжтой. Тоглоомны дууны найруулга үнэхээр сайн хийгдсэн. Чихэвчээ
зүүгээд, шөнө харанхуйд тогловол үнэн кайфтай. Түгшүүртэй аяз үргэлж
эгшиглэхийн зэрэгцээ, мангасууд гэнэт хаанаас ч хамаагүй гараад ирж
мэднэ. Цочив оо!!! Мөн нэг таалагдсан зүйл нь устгасан мангасынхаа
дээрээс заналтай гэгч нь дэвсэлдэгт байгаа юм. 2009 оны 9 сард Dead
Space 2 бүтээгдэж буй талаар мэдээлэл тарсан билээ. Тэгвэл “Dead Space
2” маань 2011 онд худалдаанд гарахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд олон
тоглогчийн горимтой болсон гэнэ.
Үргэлжлэл
For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!