SEGA Mega Drive Classics Pack - News.MN

SEGA Mega Drive Classics Pack

Old News! Published on: 2010.06.11

SEGA Mega Drive Classics Pack

Avatar
Урантөгс
Uncategorized
Тоглоом
гэдэг хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд маш их ач холбогдолтой
зүйлүүдийн нэг. Хүмүүс багадаа янз бурийн тоглоомоор тоглож өссөн байх.
Танай аав, ээжийн үед айл гэрдэж, чулуугаар байлдаж, шагай, шатар, даам,
оньсон тоглоом тоглодог байсан. Видео тоглоом хаачсан бэ гэж үү? Тэр
үед байгаагүй юм. Орчин үеийн гэх тодотголтой одооны хүүхдүүд бол PSP,
PlayStation 3, Xbox 360, Wii гэж л мэдэх биз. Харин бидний үеийнхнийг
жоохон хүүхэд байхад Сега тоглоом гэж байлаа. 😛 Хуучны сайхан цагийг
санагдуулам эдгээр тоглоомуудын дуу, дүрслэл хэдийгээр өнөөдрийн
тоглоомуудын хажууд инээд хүрэм ч гэлээ, дэлгүүрийн лангуунуудаар ахин
харагдах боллоо. Учир нь классик тоглоом хэзээ ч хуучрахгүй. Эдгээр
тоглоомууд цагтаа бестселлер болж байсан, кибер орон зайн алтан үеийн
тоглоомууд юм. Та бүхэн дурсамжаа сэргээхийг хүсвэл татаад аваарай!
Миний хамгийн дуртай тоглоом бол “Comix Zone”. Мэдээ бэлтгэж байх зуураа
хэсэг тоглолоо сайхан байна. Эдгээр тоглоомуудыг ажиллуулахад үзүүлэлт
шаардахгүй гэж хэлэхэд болно.

Үргэлжлэл

For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!