
Тэгвэл цахим ертөнцийн хамгийн нээлттэй, илэн далангуй гэгддэг жиргээчдийн төлөөллүүд есдүгээр сарын 26-нд буюу маргааш 18:30 цагт “Tsuki House Lounge”-д нүүр тулан уулзалдаж, жиргээчдийн хамгийн том баярыг тэмдэглэх гэж байна. “UBTwestival”-д орчин үеийн шинэ хамтлаг, дуучид оролцож, ая дуугаа өргөнө. Хамгийн сонирхолтой нь, жиргээчид маргааш энэ оны хамгийн “Бэлэн цэцэн” жиргээчийг өргөмжлөх гэнэ лээ.
“UBTwestival” нь “Гэгээн үндэс” ТББ-ын санаачилсан “Бидний хүүхдүүд” төслийг санхүүжүүлэх зорилго агуулж байгаа бөгөөд таван сая төгрөгийн хандив цуглуулахаар төлөвлөжээ.
Twitter+Festival буюу Twestival нь олон улсын хүмүүнлэгийн хөдөлгөөний нэгээхэн хэсэг ба энэ жил дэлхийн 73 хотод тэмдэглэсэн байна.