Gump VS Magnai - News.MN

Old News! Published on: 2013.01.25

Gump VS Magnai

Avatar
Б.Амарбаясгалан
Uncategorized
Жиргээчид  өнөөдөр “үзэгчдийн суудалд” шилжих шиг боллоо. ШӨХТГ-ын дарга О.Магнай болон блогч Гаамп  нарын хооронд өрнөсөн жиргээ онцгой сонирхол татсан бололтой юм. Тэдний жиргээний дундуур гуравдагч нэгэн оролцож харагдсангүй.Чухам юуны тухай тэд жиргэсэн бэ?  Заримаас нь сонирхуулъя. 

@Gumpaa: Та одоо цаашдаа хэдэн юм хааж хорих вэ. Хууль ийм байна уу эсвэл таны хобби юу?

@omagnai: Би юу хаалаа?

@Gumpaa: Чи сүгсэлзэж бензиний компаниудыг торгож. Тэд хэдхэн цаас нэмээд торгуулийн мөнгөө иргэдээс авсан гэдэгтэй санал нийлжээн үү?  дарга

@omagnai: Хууль зөрчвөл арга хэмжээ авна. 20 жил хуульгүй явсан.

@Gumpaa:Хууль нь ингэж ард иргэдээ дарамталсан байдалтай байна гэж үү. Эсвэл та саналаараа сүгсэлзээд байна уу?

@omagnai: Та нар л сүгсэлздэг байх. Зүгээр байгаарай дүү минь

@Gumpaa: Залуу харагдаж байгаад баярлалаа. Таныг бид бүгд тэгж байна ойлгож байна уу, эсвэл ойлгохгүй сүгсэлзээд байна уу?

@omagnai: …Хөөрхий ийм л юмнууд нэтээр олон юм ярьж томордог байх.

@Gumpaa:
Яг Магнай даргыг өдөөн турхирах хэнд ашигтай байх вэ бод. Хүмүүс өөрт чинь дүн тавьж байна гэж бодож чадахгүй байна уу

@omagnai: Чи надтай нэг уулзаач. Би чи болон танай сүргээрээ бооролдог нөхдүүдэд чинь ажлаа танилцуулъя.

@Gumpaa: Тэгээч уулзаач. Би сүрэггүй бооролдог бол манай сүрэг ч биш ер нь чиний ажилд хүмүүсийн өгсөн дүн гэж харахгүй байна уу?!

@omagnai: Чи тэгээд ирэх юм уу? Уулзаж байгаад наад ярьдаг юмаа яриач. Би бас тайлбар хийе. Нүүрээ харж байгаад ярих нь зөв байх.

@Gumpaa: Манай ажил дээр ирвэл төсвийн биш мөнгөөр авсан кофегоор дайлнаа шал өөр амттай байдаг юм  шүү.

Э.ГАН
For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!