
iPhone 5 болон Samsung Galaxy S III-ийг харьцуулбал:
Сүүлийн үед байнга шахуу зохиогчийн эрхийн маргаан хийх болсон “Apple” корпораци болон “Samsung” корпорацийн хооронд технологийн ширүүхэн өрсөлдөөн болдог гэж хэлэхэд хилсдэхгүй. Мөн хэрэглэгчид ч энэ хоёр корпорацийн “iPhone” болон “Galaxy S” смартфонуудыг хооронд нь харьцуулах нь элбэг. Тэгвэл өнөөдөр “Apple” кордорациас танилцуулсан ”iPhone 5” смартфон болон “Samsung” корпорацийн өнгөрөгч тавдугаар сард худалдаанд гарсан “Galaxy S III” смартфоны гол ялгаатай үзүүлэлтүүдийг харьцуулбал:
1. Дэлгэц:
“iPhone 5”: 640 пикселийн 1136 нарийвчлалтай 4 инчийн дэлгэцтэй.
“Samsung Galaxy S III”: 720 пикселийн 1280 нарийвчлалтай 4.8 инчийн дэлгэцтэй.
2. Санах ойн багтаамж:
“iPhone 5”: Үнээсээ хамаараад 16, 32 болон 64 гегабайтын санах ойтой. memory card ашиглах шаардлагагүй.
“Samsung Galaxy S III”: 16 болон 32 гегабайтын санах ойтой. Мөн үүнийг memory card ашиглан 64 гегабайт болгон нэмэгдүүлэх боломжтой.
3. Үнэ:
“iPhone 5”: 16 гегабайтын санах ойтой нь хоёр жилийн түрээсийн гэрээний үнэ нь 199 ам.доллар бөгөөд санах ойн багтаамжаасаа шалтгаалаад түүнээс дээш үнэтэй.
“Samsung Galaxy S III”: хоёр жилийн гэрээний үнэ 99 ам.долларын үнэтэй.
4. Хэмжээ:
“iPhone 5”: 124 x 59 x 7.6 мм-ийн хэмжээтэй, 112 грамм жинтэй.
“Samsung Galaxy S III”: 137 x 71 x 8.6 мм-ийн хэмжээтэй 133 грамм жинтэй.
5. Камер:
“iPhone 5”: Ард талдаа 8 мегапикселийн, урд талдаа 1.2 мегапикселийн камертай.
“Samsung Galaxy S III”: Ард талдаа 8 мегапикселийн, урд талдаа 1.9 мегапикселийн камертай.
6. Зай:
“iPhone 5”: Тасралтгүй ярих болон 3G интернэтийг ашиглахад 8 цаг цэнэгээ барина. Тасралтгүй Wi-Fi ашиглах болон видео бичлэг хийх, тоглуулахад 10 цаг цэнэгээ барина.
“Samsung Galaxy S III”: Интернэт ашигласан эсэхээс хамаараад тасралтгүй ярихад 9 цаг цэнэгээ барина.
7. Сүлжээ:
“iPhone 5”: 3G болон АНУ, Канад, Япон, Герман, Их Британи, Австрали, Өмнөд Солонгос, Хонг Конг, Сингапур зэрэг орнуудад “LTE” сүлжээг ашиглах боломжтой.
“Samsung Galaxy S III”: 3G болон АНУ, Канад, Өмнөд Солонгос гэх мэт бусад орнуудад “LTE” сүлжээг ашиглах боломжтой.
8. Үйлдлийн систем:
“iPhone 5”: Apple-ийн “iOS 6” үйлдлийн системтэй.
“Samsung Galaxy S III”: Google-ийн “Android” үйлдлийн системийн шинэчилсэн хувилбар “Ice Cream Sandwich” үйлдлийн системтэй.