
Шоуны төгсгөлд эхний эгнээний хүндтэй зочид болох Anna Mougalis, Carine Roitfeld, Andre Leon Talley, Emmanuelle Alt, Diane Kruger, Vanessa Paradis, Franca Sozzani нар гарч ирж мэндчилжээ. Эрхэм дизайнерын бие хамгаалагч Sebastien Jondeau, рок од Mick Jagger, загвар өмсөгч Jerry Hall нарын охин Georgia May Jagger-ыг мотоцикль дээр сундлан тайзан дээр гарч ирсэн нь хүмүүсийн анхаарлыг гойд ихээр татжээ.
Хүмүүсийн анхааралд өртсөн өөр нэг зүйл бол нэрт дизайнерын хувцасны сонголт байв. Хар, цагаанаас өөр өнгийн хувцас өмсдөггүй Lagerfeld энэ өдөр нил ягаан өнгөөр дагнажээ.
Гэрэл зургийн цомгийг энд дарж үзнэ үү.
Ж.Нил