New York - News.MN

Old News! Published on: 2012.05.10

New York

Avatar
Ш. Адъяамаа
Uncategorized
Уул нь 5 сарын сүүлээр гэж төлөвлөж байснаа гэнэт л яах ийхийн зуурдгүй
шийдээд явчаад ирлөө. Манай эндээс 800 орчим км, ирэх очихдоо шөнө
автуусанд унтаж буудлын мөнгөө хэмнэсэн. Тэндээ ганц хонохдоо аятайхан
байрлалтай тансагдуу буудалд нь санаатай байсан ч Манхэттэний өндөр
барилгууд шигээ тэнгэрт тулчихсан буудлын үнийг дийлэхгүйгээ мэдээд
Бруклин гэдэг залгаатай дүүрэгт нь буусан. Мюзикл үзчээд шөнө ганцаараа
буцаж явахад эвгүй юм билээ, ихэвчлэн харууд амьдардаг газар нь болоод
тэрүү. За тэгээд зураг үзэхээр тайлбар хийцэн байгаа цуг уншаад явчихөө
ккк. Аймаар залхуу.

Нью-Йорк руу очиж үзэхийг хэзээнээс мөрөөдөж эхэлснээ санахгүйм. Нээх
холын, он удаан жилийн, асар том мөрөөдлөө биелүүлчихээд ирсэн болохоор
сэтгэл дүүрэн гоё байнаа. Гэхдээ үүнээс гадна, ер нь л аялал гэдэг
яагаад миний сэтгэлийг ингэтлээ гижигддэг юм болоо гэж хэд хоног
гайхлаа. Яг л шинэхэн дурлалтай учирсан мэт, өдөржин шөнөжин бодогдоод,
дахин дахин явж “уулзмаар” санагдаад, зүрх сэтгэл догдлуулаад, цээжинд
баяр хөөр дүүргээд… Хаашаа гэдэг нь хоёрдугаар асуудал, хамгийн гол нь
үе үе аялаж байх нь энэ гоё мэдрэмжүүдийг авчирдаг юм байна шдээ гэдгээ
эргэн санах тохиол болов…

http://soulmate247.blogspot.com/
For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!