Acer aspire S3 - News.MN

Old News! Published on: 2012.03.19

Acer aspire S3

Avatar
Мөнгөнтамир
Uncategorized

Acer Green Instant On

Acer Green Instant On таны цагийг хэмнэнэ. Та нөүтбүүкээ унтраах шаардлагагүй, зүгээр л дэлгэцээ хааж түр амралтын горимд шилж. Буцаад хэрэг болмогц дэлгэцээ нээхэд таны компьютер 2 секундын дотор бэлэн болно. Хэрвээ та нөүтбүүкээ асаалгүй 8-с илүү цаг болвол төхөөрөмж автоматаар гүн амралтын горимд шилжих бөгөөд 50 өдөр хүртэл цэнэгээ хадгална. Харин эргээд асаахад бүх зүйл сүүлд та юу хийж байсан яг тэр хэвээр гарах болно.

Instant Connect

Acer Instant Connect технологийн тусламжтай сүлжээнд холбогдох гэж удаан хүлээх хэрэггүй боллоо. Таны хамгийн их холбогддог интернетийн гарцуудыг санах учир дараагийн удаа илүү хурдан холбогдоно. Ингэснээр энгийн нөүтбүүкнээс 4 дахин хурдан интернетэд холбогдох боломжтой болж байна

Ultra-Slim

Acer Aspire S3-г хаанаас нь ч харсан маш нимгэн. Хамгийн нимгэн хэсэгтээ ердөө 13мм зузаан.

Ultra-Light

Магни- хөнгөн цагааны хайлшин биетэй тул ердөө 1.35 кг жинтэй, өд мэт хөнгөн хөнгөн гоёмсог дизайнтай бүтээгдэхүүн.

Ultra-Smart

Хаашаа ч явсан хэрэгтээ бүхнээ аваад яв. 2-р үеийн Intel Core процессортой, онцгой хурдан SSD хатуу дисктэй тул ямар ч даалгавар өгсөн түргэн шуурхай гүйцэтгэнэ. Литиум-Полимер батерейтэй тул нэг удаагийн цэнэгээр 7 хүртэл цаг ажиллах боломжтой.

Cool and comfortable

Acer Aspire S3 ультрабүүк нь дэвшилтэт агааржуулалтын систем ашигласан тул удаан хугацаагаар ажиллуулсан ч халахгүй сайн талтай.

Энэхүү бүтээгдэхүүнийг та 3-р сарын 15 аас 4-р сарын 1-нд IT Zone компьютерийн их дэлгүүрүүдээр зохиогдох Notebook Expo2012-с ирж үзээрэй.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook/itzonemcs хуудаснаас үзэх боломжтой юм.

For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!