Дорнын Зурхай

2019-3-31 / Билгийн тооллын 26

Гоё хүүхэн одтой, улаагчин туулай өдөр

Аргын тооллын 3 сарын 31, Адъяа гараг. Билгийн тооллын 26, Гоё хүүхэн одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 33 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж