Дорнын Зурхай | News.MN

Дорнын Зурхай

2019-3-26 / Билгийн тооллын 21

Эрхтэний тэнгэрт одтой, хар нохой өдөр

Аргын тооллын 3 сарын 26, Ангараг гараг. Билгийн тооллын 21, Эрхтэний тэнгэрт одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 43 минутад мандан, 19 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай  болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж