Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргасны дагуу өнөөдөр Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө гэрт баатарлаг тууль хайлах ёслол боллоо.