Улаанбаатар хотын хамгийн их нягтрал, төвлөрөл үүсгэдэг зах, худалдааны төвүүд хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд хүнгүй болсон дүр зураг ажиглагдаж байна. Монгол улсын автомашины төвлөрсөн томоохон захуудын нэг “Да хүрээ” техникийн зах дээр энэ дүр зураг илүү тодоор харагдана.