Төсөв алдагдалтай, эдийн засаг ийм хүндэрсэн байгаа үед гаднаас зээл авах өөр арга байхгүй байгаа байх. Бид ч байнга л зээл авах сэтгэхүйтэй болчихсон байна. Уг нь зээл авахын оронд гадны хөрөнгө оруулалт татах дээр хүчин чармайлт гаргаж ажиллавал илүү дээр. Мөн бизнесийн орчноо сайжруулах хэрэгтэй.