ҮР ДҮН: 521951-521960 ХҮРТЭЛ / НИЙТ: 522550

“Cinema Nigth 3” симфони хөгжмийн тоглолт болно

Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын филармонид энэ сарын 4,5-нд “Cinema Nigth 3” симфони найрал хөжмийн тоглолт болно. Тоглолтын удирдаач Б.Лхагвасүрэн, хөгжмийн найруулгыг төгөлдөр хуурч Б.Анар хийсэн байна.

“2010 CAN!” фестивальд монголчууд оролцжээ

Сингапурт ирэх наймдугаар сарын 14-нээс 26-ны өдрүүдэд болох Дэлхийн Залуучуудын анхдугаар олимпийн тоглолтыг сурталчлах зорилгоор Сингапурын Зохион байгуулах хорооноос 2010 CAN! (Create Action Now) Festival нэртэй цуврал арга хэмжээг ирэх дөрөвдүгээр сар хүртэл зохион байгуулж байгаа билээ.

Монголд соёлыг хөгжүүлэх нэгдсэн бодлого байгаа ч хэрэгжүүлэх шатандаа учир дутагдалтай

Монгол, Японы соёлын дөрөвдүгээр чуулганыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Соёл урлагийн хороо, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Япон сан”-тай хамтран “Соёл урлагийн менежмент” сэдвийн хүрээнд энэ сарын 2-4-ний өдрүүдэд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулж байна.

“Говь”-ийн хувьцааны ханш өсчээ

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 15 ХК-ийн нийт 33.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 207.2 мянган ширхэг хувьцаа арилжигдлаа. ТОР-20 индекс 7778.48 нэгж болж, өмнөх өдрөөс 226.42 нэгжээр өсчээ. “Говь” /15.0 хувь/, “Багануур” /12.50 хувь/, “УИД“ /6.98 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаасны ханш өссөн байна.

Улаанбаатар хотыг барилгажуулахад найман их наяд шаардана

“Утаагүй Улаанбаатар” үндэсний хөтөлбөрийг боловсруулсан ажлын хэсгийнхэн Засгийн газрын тэргүүнд ажлаа тайлагналаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг эрчим хүчний яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны удирдах хүмүүс багтсан байна.

Хуурамч нүүрний хувьсал

Багийг бид хөгжилтэй үзвэр, багт наадам, театр, хүүхдийн баяруудын хэрэгсэл төдийхнөөр ойлгоод сурчихсан байх юм. Үүндээ ч итгэдэг. Гэтэл өнгөрсөн түүхийн он цагт тэр “хуурамч нүүр” их л чухалд тооцогдон дэлхийн олон ард түмний шашны зан үйлд гол үүрэг гүйцэтгэж иржээ.

Ерөнхийлөгч малчны хотонд очив

Монгол Улсын Ерөнхийлөгч томилолтынхоо хоёр дахь өдөр Говь-Алтай аймгийн Дарив сумын 1-р багийн малчин Ш.Батмагнайгийн хотонд бууж, хаваржилтын байдалтай танилцлаа.

Гуравдугаар сарын 3

Энэ өдөр Османы дарлалаас чөлөөлөгдсөний (1878) ойг Болгарт тэмдэглэдэг. Тус орны 1396 оноос хойш эзэгнэж байсан туркуудыг 1877-1878 оны Орос-Туркийн дайнд Орос ялсанаар хөөн гаргах боломжтой болжээ.

Дэлхийн агаар мандал ямар жинтэй вэ?

Галилео Галилейг (Galileo Galilei, 1564–1642) Тосканы агуу герцогийн ордонд залгамжлан суусан Эванжелист Торричелли (Evangelista Torricell, 1608–1647) гэх итали хүн нэгэн сонирхолтой туршилтыг 1643 онд хийсэн байна. Тэрбээр нэг талыг нь битүүлсэн метрийн шилэн гуурсийг мөнгөн усаар дүүргээд бас л шингэн металиар дүүргэсэн саванд гуурсийнхаа задгай талыг хийсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж