Японы автомашин үйлдвэрлэгч “Honda Motor” компани дэлхийд хамгийн томд тооцогдож буй Хятадын зах зээл дээрх нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийн тулд тус улсад
Японы автомашин үйлдвэрлэгч “Honda Motor” компани дэлхийд хамгийн томд тооцогдож буй Хятадын зах зээл дээрх нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийн тулд тус улсад
“Нэг сэдвээр ярилцъя” булангийн маань анхны зочноор Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав уригдлаа. Хүний амьдралд өнө мөнх зүйл бол хайр байдаг. Тийм гэхийн аргагүй тэр наднин сэтгэлийг хүн бүхэн өөр өөрийнхөөрөө тодорхойлдог. Энэ сэдвээр би түүнтэй ярилцахыг хүссэн юм. Нэг үгээр хэлбэл, хайрыг үнэлэх түүний үнэлэмж рүү нэвтрэхийг хүслээ.
Тэрбээр өөрийн сонгогдсон тойрог Хэнтий аймагтаа долоо хоног ийн ажиллаад иржээ. Энэ жилийн зуд Хэнтий аймгийг тойрсонгүй. Зудаас арай гэж гарч байгаа малчдын хувьд хаваржилт хүлээж байгааг очсон сум болгоны малчид өгүүлж байсан юм.
Ардчилсан нам сар бүрийн эхний долоо хоногийн Пүрэв гараг бүрийн 11:00 цагт “4-11” буюу сэтгүүлчидтэй уулзах уулзалтыг уламжлал болгон зохион байгуулдаг.
Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клуб тав дахь жилдээ дараалан дэлхийн хамгийн чинээлэг хөлбөмбөгийн клубуудын жагсаалтыг тэргүүллээ. “Deloitte” санхүүгийн фирмийн спортын хэлтсээс гаргасан уг жагсаалтыг “Хөлбөмбөгийн мөнгөний лиг” хэмээн нэрийддэг бөгөөд 2008-2009 оны улирлын санхүүгийн байдлыг харгалзан гаргажээ.
Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өнгөрсөн сарын эхээр зодог тайлсныхаа дараа Хавай арлыг зорьж, хэсэг хугацаанд тэнд амарсан билээ.
Нэгдүгээр сарын сүүлээр буурал Европыг зорьсон манай жүдочид хоёрдугаар сарын хугацаанд Парисын “Их дуулга”, Австрийн “Дэлхийн цом”, Германы гранпри, Чехийн “Дэлхийн цом” гэсэн дөрвөн тэмцээнд оролцсон билээ. Эдгээр тэмцээнээс манай бөхчүүд нийт гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байгаа /Х.Цагаанбаатар-алт,хүрэл, С.Мияарагчаа-гурван мөнгө, Д.Төмөрхүлэг-алт, хүрэл, С.Ням-Очир-алт/.
Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын филармонид энэ сарын 4,5-нд “Cinema Nigth 3” симфони найрал хөжмийн тоглолт болно. Тоглолтын удирдаач Б.Лхагвасүрэн, хөгжмийн найруулгыг төгөлдөр хуурч Б.Анар хийсэн байна.
Сингапурт ирэх наймдугаар сарын 14-нээс 26-ны өдрүүдэд болох Дэлхийн Залуучуудын анхдугаар олимпийн тоглолтыг сурталчлах зорилгоор Сингапурын Зохион байгуулах хорооноос 2010 CAN! (Create Action Now) Festival нэртэй цуврал арга хэмжээг ирэх дөрөвдүгээр сар хүртэл зохион байгуулж байгаа билээ.
Монгол, Японы соёлын дөрөвдүгээр чуулганыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Соёл урлагийн хороо, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Япон сан”-тай хамтран “Соёл урлагийн менежмент” сэдвийн хүрээнд энэ сарын 2-4-ний өдрүүдэд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулж байна.