Монголын адал явдалт спорт аялдагчдын холбооны их хурал 2-р сарын 26-нд болж, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэн, шинэ ерөнхийлөгчөө сонгосон. Тус холбооны ерөнхийлөгчөөр БОАЖ-ын сайд Л.Гансүх сонгогджээ. Шинэхэн ерөнхийлөгч маргааш өглөө нь нийслэлийн төв талбайгаас аялагчдаа адал явдалт аялалд үдэн гаргаж өглөө.