Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 10.00 цагт Төрийн ордонд эхэлж байна. Түүгээр Улсын бүртгэлийн дүрэм батлах тухай, Улсын байцаагчийн эрх олгох тухай, Санхүүжилтийн хэлэлцээрийн тухай, Монгол-Энэтхэгийн хамтарсан хорооны II хуралдааны дүнгийн тухай, Олон улсын хурал зохион байгуулах тухай, Цэцэрлэгт хүрээлэнгийн тухай, Малын сэг, зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх арга хэмжээний тухай зэрэг асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.