УИХ-ын гишүүн С.Бямбацогт Сангийн сайд С.Баярцогтод бондын асуудлаар асуулга тавилаа. Тэрбээр “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн долдугаар зүйлийн 1-ийн 13 дахь заалтыг үндэслэн Танд дараахь асуулгыг тавьж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Сангийн сайд С.Баярцогтод бондын асуудлаар асуулга тавилаа. Тэрбээр “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн долдугаар зүйлийн 1-ийн 13 дахь заалтыг үндэслэн Танд дараахь асуулгыг тавьж байна.
Дарангуйллын эсрэг ардчиллын төлөөх сөрөг хүчний нэгдсэн фронт (улаан цамцтанууд) ирэх 14-ний өдөр Засгийн газрын эсрэг жагсаалд нэг сая хүртэл хүнийг гарган Апхисита Вечачивагийн Засгийн газрыг унатал эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэнийг орон нутгийн хэвлэлүүд бичиж байна.
Нийслэлчүүдийн махны хэрэгцээнд энэ жил 2700 тонн мах /200 тонн хонь, 700 тонн ямааны мах/ бэлтгэсэн. Гэсэн ч одоо хэр нь худалдаанд гараагүй байна. Бэлтгэх захирамжийг Хотын дарга гаргасан ч хэзээнээс, хаана, нэг килограммыг хэдэн төгрөгөөр худалдаалахыг ярилцаж байгаа гэнэ.
Британийн жонон Уильямын найз бүсгүйдээ бэлэглэсэн сувдан шигтгээтэй эртний ээмгийг бүсгүйн нохой кокер-спаниель орных нь дэргэдэх ширээн дээрээс үнхэн жажилж байгаад залгичихжээ.
Нас барагчдын сүнстэй гэх хоёр лонхыг Шинэ Зеландад 2000 ам.доллараар заржээ. Ахимаг насны ба бяцхан охины сүнс байгаа гэх лонхуудыг интернэтээр зарахад тамхинаас гарахад нь тусалдаг цахим барааны үйлдвэрийн компани авчээ. Крайстчерч хотын иргэн Эви Вудбери (Avie Woodbury) тэр сүнстэй лонхуудыг заржээ.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр зуданд нэрвэгдсэн малчдад тусалж, зудтай тэмцэх тодорхой санал гаргаж, Монголын үндэсний олон нийтийн телевизээр ярилцлага өгч, Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-ын дарга үйлдэл, эс үйлдлээрээ хуйвалдсаныг илчилсэн нь олон нийтийн анхаарлын төвд байна.
Бараг жилийн өмнө тасарсан хэлэлцээрээ сэргээхийг Израиль, Палестин хоёр зөвшөөрч байна. Одоо тэд хэлэлцээрийн техникийн асуудлуудыг америк зуучлагч нараар дамжуулан тохирч байна. Ерөнхийлөгч Обамагийн бие төлөөлөгч Жорж Митчелл гурав хоногийн турш Раммалах, Иерусалимын хооронд зуучлан ажиллаад Вашингтонд тайлагнахаар явсан байна.
Монгол болон Чех улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан хоёр орны бага ангийн сурагчдын дунд гар зургийн уралдааныг зарлалаа.
Оскарын хоёр удаагийн шагналт Роберт ди Ниро ”Ломбарди” кинонд Америкийн хөлбөмбөгийн нэрт дасгалжуулагч Винс Ломбарди /Vince Lombardi/-гийн дүрийг бүтээнэ. ”ESPN” телевизийн суваг энэ тухай мэдээллээ.
Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал сумын нутгийн зөвлөлөөс их хааныхаа тоонотыг хөгжүүлэх аян өрнүүлж эхэлжээ. Дадал сум эзэн хааны тоонот нутаг гэдгээрээ төдийгүй үзэсгэлэнт сайхан байгалиараа хэн бүхний харааг татах увидастай.