ҮР ДҮН: 519821-519830 ХҮРТЭЛ / НИЙТ: 523002

“Интерьер дизайны” урлангуудтай болжээ

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн тех­нологи, дизайны сургуулийн үйлд­вэрлэлийн дизайны салбарт “Интерьер макет загварчлал” төслийн, “Пластик модель” керамикийн, БНСУ-ын “KOICA” байгууллагын тусламжаар байгуулагдсан “Интерьер дизайны” урлангуудтай болжээ

Боловсролын салбарын хөтөлбөрийг өргөн барилаа

Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр Засгийн газраас санаачлан боловсруулсан “Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах боловсролын салбарын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.

“Ирж буй цаг” яруу найргийн чөлөөт уншилга боллоо

Дэлхийн яруу найргийн өдөр энэ сарын 22-нд тохиох билээ. Эл өдрийг угтан Соёл, яруу найргийн академиас өнөөдөр “Ирж буй цаг” яруу найргийн чөлөөт уншилгыг зохион байгууллаа. Энэхүү уншилгад монголын яруу найргийн шинэ үеийн төлөөлөл болсон залуу уран бүтээлчид шүлэг яруу найргийнхаа дээжийг хурсан олонд сонирхуулсан юм.

“Нарны домог” бүжгэн жүжгийг ганцхан удаа тоглоно

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга /ҮДБЭЧ/ үүсэн байгуулагдсаар нэгэн жарныг үдээд байгаа юм. Энэ жил тохиож байгаа 60 жилийн ойдоо зориулж тус хамт олон “Нарны домог” бүжгийн жүжгийг тоглох гэж байгаа ажээ.

Литва улсын дугуйн шигшээ багтай туршлага солилцох боломжтой боллоо

“Цагаан барс” клуб цаашид дугуйн спортын бүхий л төрлийг хөгжүүлэх баг тамирчид бэлтгэх зорилгоор бусад орны дугуйн холбоонуудтай хамтран ажиллахаар болжээ. Мөн дугуйн спортын нэг төрөл болох налуу замын дугуйн уралдааныг хөгжүүлэхээр Литва улсын дугуйн шигшээ багтай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

АНУ талибуудтай хэлэлцээр хийхээр шийдэв

Афганистан ба Пакистан дахь сөргөлдөөнийг намжаах үйл ажиллагааг хурдасгах зорилгоор АНУ-ын дээд удирдлага “Талибан” хөдөлгөөнтөй хэлэлцээр явуулахад бэлтгэх шийдвэр гаргалаа. Талибуудтай хэлцэлд орох асуудлыг Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд энэ сарын 12-ны өдөр хийсэн нууц хуралдаан дээр тавьсан нь саяхан тодорхой болж байна.

Хиймэл хөлөндөө тэсрэх бодис зөөсөн хэрэгт Хизер Миллс сэжиглэгдэв

Пол Маккартнийн эхнэр асан Хизер Миллсийг Лондоны Хитроу нисэх буудалд нарийн үзлэгт оруулав. Миллсийн хиймэл хөлний металлд шалгах төхөөрөмж үйлчилсэн учраас хамгаалагчид хиймэл хөлөнд нь тэсрэх бодис байж магадгүй гэж үзээд түүнийг хиймэнл хөлөө ил гаргахыг бусад зорчигчдын нүдэн дээр шаарджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж