“Хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг оролцоо” сэдэвт чуулга уулзалт энэ сарын 4-ний өдөр Төрийн ордонд болох гэж байна. Чуулга уулзалтыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, НҮБ-ын Хүн амын сангаас зохион байгуулах аж.