Мэргэжлийн сумо бөхийн их аварга Асашёорюүг зодог тайлсантай холбоотой мэдээлэл өнөө хэр Японы хэвлэл, мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байсаар байна. Асашёорюүг Хавайн арал хүртэл дагаж, мөрдөх болсон хэвлэлийнхэнд хэдхэн хоногийн өмнө арлын оронд хөл тавьсан Кёкүшюзан Д.Батбаяр бас нэгэн “өгөөш” болжээ. Сэтгүүлчид түүнийг Японы онгоцны буудалд буусан даруйд нь бүчин авч, их аварга Асашёорюүг зодог тайлсанд ямар бодолтой байгааг нь сонирхсон байна.