Хөлбөмбөгийн их спортын түүхэнд өөрийн гэсэн орон зайг бий болгож, нэрээ мөнхөлсөн Бразилийн алдарт хөлбөмбөгч Рональдо ирэх жил зодог тайлахаар шийдсэн тухайгаа мэдэгдлээ. 18 настайдаа 1994 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Бразилийн шигшээ багт багтаж, анхныхаа дэлхийн аваргын цом хүртсэн тэрбээр хожим нь 2002 оны дэлхийн аваргын төлөө Германы багтай тоглож, өрсөлдөгчийнхөө хаалганд хоёр гоол оруулж байсан билээ. Өдгөө тэрбээр төрөлх нутагтаа “Коринтианс” багт хүчин зүтгэж байгаа юм.