Өнгөрсөн бямба гаригт ДБЭТ-ийн тайзнаа нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Эрвээхэй хатагтай” дуурь тавигдлаа. Шинэхэн гавьяат С.Мөнгөнцэцэг эрвээхэй хатагтайн дүрд тоглов. Манай тайзнаа анх 1967 оны нэгдүгээр сарын 23-нд тавигдаж байсан энэхүү дуурийн Сузукигийн дүрд Р.Доржхорлоо, Пинкертонд Ц.Доржсүрэн, Шарплест СТА Ц.Баттөр, Город Ч.Шижирболд, Бонзад Э.Бумхүү, Ямадорид А.Сайнбаяр, Кейтэд Д.Туяа нар тус тус тоглолоо.