Антарктидын тивийн эх газарт нь нээсэн Хятадын “Куньлунь” гэх туйлын станцын нэг жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ху Жиньтао өөрийн гараар уг станцын нэрийг уран бичлэгээр хийж өгчээ.
Антарктидын тивийн эх газарт нь нээсэн Хятадын “Куньлунь” гэх туйлын станцын нэг жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ху Жиньтао өөрийн гараар уг станцын нэрийг уран бичлэгээр хийж өгчээ.
Эх газрын Хятадаас Тайваньд жуулчилсан хүмүүсийн тоо өнгөрсөн жилд 606 мянга болсон ба нэг жуулчны дундаж зардал нь 1800 ам.доллар байжээ. Эх газрын жуулчдын орлого Тайваньд 1,3 тэрбум ам.доллар оруулсан байна.
Өнөөгийн Францын Полинезийн төв Таитид 1797 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Английн анхны даянчид орж иржээ. Даяанчид тэндхийн ван II Помару гэгчийг 1807 онд христийн шашинтан болгон загалмайлж чадсан байна. Таити 1844 оноос католик Францын харьяаны нутаг болсон ч тэр цагаас хойш таитичуудын ихэнх нь англикан шашны протестантууд юм.
Оросын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Леонид Тягачев албан тушаалаасаа огцорчээ. “Леонид Васильевич огцрох өргөдлөө өгсөн.
Москвагийн прокурорын төв байр
Москвагийн прокурорын газар хүүхдүүдэд сэтгэл зүйн болон биеийн хүчний дарамт үзүүлсэн бүх багш нарын мэдээллийн банктай болох саналыг дэвшүүлэв. Прокурорын мэдээгээр 2007 оноос эхлэн сурган хүмүүжүүлэгч багш нарын зүгээс хүүхдүүдэд гаргасан ааш араншингийн тухай 52 хэрэгт шалгалт хийснээс 10 нь эрүүгийн шинжтэй хэрэг байв.
“Российские железные дороги” (РЖД) улсын төмөр замын тээврийн монополи компани Сочийн олимпийн ерөнхий ивээн тэтгэгч болон зохих бичиг баримтад гарын үсгээ зурцгаав.
Гал сөнөөх албаны хяналтын хүрээлтгүй Оросын 10 мянга орчин сууринд сайн дурын гал сөнөөгчдийн баг байгуулахаар ОХУ-ын Онцгой байдлын алба төлөвлөж байна. Тус албаны дарга Сергей Шойгу энэ тухай Холбооны зөвлөлийн хуралдаан дээр хэлжээ.
Украины Дээд рад гуравдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаараа Ерөнхий сайд Юлия Тимошенког огцруулахын төлөө саналаа өглөө. Дээрх шийдвэрийн төлөө хурлын танхимд байсан 404 депутатуудын 243 нь санал өгсөн байна.
Чилийн Консепсьон хотын орон сууцны нэгэн нурсан байшингийн нуранги доороос амьд үлдсэн 79 хүн ба долоон цогцосыг гарган авчээ. Чилийн хоёр дахь том хот Консепсьон газар хөдлөлд хамгийн их нэрвэгдсэн юм.
Афганистаны хил залгаа Бажурын омгийн нутаг дэвсгэрт эзлэн авсан уулын агуй болон хонгилуудын цогцолборыг армийнхан сэтгүүлчдэд үзүүллээ. 156 агуйнаас бүрэлдсэн уг цогцолбор байгууламжуудыг “Аль-Кайда” бааз болон штаб болгон ашиглаж байжээ.