”Итар Тасс”-ын мэдээлснээр Эрмитажаас хулгайлагдсан гоёл чимэглэлийн зүйлийг Москва хотод суудаг Америкийн элчингийн ажилтан Жон Байерлигээр дамжуулан амеркууд эргүүлэн өгчээ. Эдгээр гоёл чимэглэлийн дотор Оросын эзэн хааны гэр бүлийн хэрэглэж байсан Петр I хааны дүрстэй дунд зэргийн хэмжээтэй хүзүүний мөнгөн зүүлт байжээ.