ҮР ДҮН: 515611-515620 ХҮРТЭЛ / НИЙТ: 517688

Аваргуудын лигийн финалд ”Арсенал” үлдлээ

Лондонгийн ”Арсенал” баг Португалийн ”Порту”-г Аваргуудын лигийн 8/1-ийн финалд хожлоо. Өчигдөр болсон хариу тоглолтод Арсенал өрсөлдөгчөө 5:0-ын харьцаагаар буулган авсан байна.

”Севилья”-гийн шилдэг довтлогч эргэн ирлээ

Испанийн хөлбөмбөгийн Севилья багийн шилдэг довтлогч Луис Фабиано Европын аваргуудын лигийн 8/1-ийн финалд Оросын ”ЦСКА”-тай хийх хариу тоглолтод оролцохоор болжээ. Энэ тухай Испанийн ”Marca” сонин мэдээлсэн байна. 29 настай Бразил довтлогч цээжиндээ авсан гэмтлийн улмаас хэд, хэдэн тоглолтыг өнжөөд байсан билээ.

З.Энхболд, Д.Балдан-Очир нарын хүсэлтээр Цэцийн хурлыг хойшлуулжээ

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хурлыг өнөөдөр хийж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт, хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэхээр товлоод байсан юм.

Ардчилсан хүчний холбооны их хурал өндөрлөлөө

Ардчилсан хүчний холбооны их хурал өндөрлөлөө
Төрийн ордонд чуулсан Ардчилсан хүчний холбооны их хурал 17 цагт өндөрлөлөө. Өнөө өглөө нэгдсэн хуралдаанаар эхэлсэн уг их хурал Хөгжлийн бүс, Шинэ Улаанбаатар, Байгаль орчин, экологи, Шинэ хөдөө, Улс төр, эрх зүйн шинэчлэл зэрэг салбар хуралдаанаар үргэлжилсэн юм.

Улаанбаатарыг шинэчлэх төлөвлөгөө ярилцав

Улаанбаатарыг шинэчлэх төлөвлөгөө ярилцав

Төрийн ордонд болж байгаа Ардчилсан хүчний холбооны их хурал салбар хуралдаануудад хуваагдан үргэлжлэв. Шинэ Улаанбаатар салбар хуралдааны гол илтгэлийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хийлээ.

Монгол хонины ноосыг үнэд хүргэнэ

Ардчилсан хүчний холбооны анхдугаар хуралдааны үргэлжлэл болох салбар хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Батбаяр монгол хонины ноосыг дэлхий дахинд үнэ хүргэх бололцоотой талаар нэгэн сонирхолтой илтгэл тавилаа.

Сүржин нэртэй даржин хурал боллоо

-Ерөнхий сайд асан С.Баярыг гүтгэсэн учир О.Магнайг шүүхэд өгөх хэрэгтэй гэв-

Иргэдийн төлөөлөл болсон О.Магнай, Ж.Батзандан нарыг шүүхэд өгөх үндэслэлээ дэлгэнэ гэсэн сүржин нэртэй хурлын зар сэтгүүлчдэд тараалаа. Ямар хууль зөрчиж, шүүхэд өгөх ямар үндэслэл гарсанг сонирхох гэсэн сэтгүүлчид Хэвлэлийн хүрээлэнд дүүрэн ирсэн байлаа.

Д.Бямбасүрэн: Монголчууд бид Оюутолгойн орд дээр молигдуулсан

Төрийн ордны Их танхимд Ардчилсан хүчний холбооны салбар хуралдаан үргэлжилж байна. Байгаль экологийн асуудлыг хөндөж буй энэхүү салбар хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Ус” сэдвээр илтгэл тавилаа.

Олон-Овоотын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, дахин олгосон гэлээ

Анод Зоос банкны дуулиантай зэрэгцэн сөхөгдөн гарч ирсэн “Монгол газар”-ын Ц.Мянганбаярын өр хийгээд олон банк дам­жуулан зээлийн барьцаанд тавьсан Олон-Овоотын алтны уурхайн лицензтэй холбоотой асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байх зуур “Голдман сакс”лицензийн асуудлаар олон улсын арбитрын шүү­хэд хандсан гэсэн дуулиан дэгдээд байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж