Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх ёкозуна Хакухо М.Даваажаргал өчигдөр Токиогийн төвд байрлах ”Prince” зочид буудалд хуримаа хийлээ. Залуу их аваргын хуримын ёслолд Японы улс төр, урлаг, соёлын алдартнууд оролцсон бол түүний гэр бүлийнхэн болон Кёкүшюзан Д.Батбаяр, даян аварга Г.Өсөхбаяр нарын 70 орчим зочид монголыг төлөөлөн хуримын ёслолд оролцжээ.