УИХ-ын эрхэм гишүүд хуулийн төсөл боловсруулж, тэр нь батлагдсан тохиолдолд хууль тус бүрт 20 сая төгрөгийг улсын төсвөөс гаргуулдаг болох гэж байна. Тэр мөнгөөр сайн хуульчдыг хөлсөлж хуулийн төсөл хийлгээд гишүүд өөрийн нэр дээр өргөн барьж байх учиртай. Ирэх хаврын чуулганаас энэ зарчмыг мөрдөх ажээ.