Чехийн Прага болж буй жүдо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээн үргэлжилж байна. Эхний өдрийн тэмцээний 73 кг-ын жинд Монголын жүдочид болох С.Мияарагчаа, С.Ням-Очир нар зооны аваргын төлөө хоорондоо таарч барилдан, энэ барилдаанд ОУХМ С.Мияарагчаа дөнгөж сая С.Ням-Очирыг вазари үнэлгээгээр ялснаар мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө барилдах эрхтэй боллоо.