ҮР ДҮН: 514661-514670 ХҮРТЭЛ / НИЙТ: 517839

Боловсролын салбарын хөтөлбөрийг өргөн барилаа

Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр Засгийн газраас санаачлан боловсруулсан “Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах боловсролын салбарын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.

“Ирж буй цаг” яруу найргийн чөлөөт уншилга боллоо

Дэлхийн яруу найргийн өдөр энэ сарын 22-нд тохиох билээ. Эл өдрийг угтан Соёл, яруу найргийн академиас өнөөдөр “Ирж буй цаг” яруу найргийн чөлөөт уншилгыг зохион байгууллаа. Энэхүү уншилгад монголын яруу найргийн шинэ үеийн төлөөлөл болсон залуу уран бүтээлчид шүлэг яруу найргийнхаа дээжийг хурсан олонд сонирхуулсан юм.

“Нарны домог” бүжгэн жүжгийг ганцхан удаа тоглоно

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга /ҮДБЭЧ/ үүсэн байгуулагдсаар нэгэн жарныг үдээд байгаа юм. Энэ жил тохиож байгаа 60 жилийн ойдоо зориулж тус хамт олон “Нарны домог” бүжгийн жүжгийг тоглох гэж байгаа ажээ.

Литва улсын дугуйн шигшээ багтай туршлага солилцох боломжтой боллоо

“Цагаан барс” клуб цаашид дугуйн спортын бүхий л төрлийг хөгжүүлэх баг тамирчид бэлтгэх зорилгоор бусад орны дугуйн холбоонуудтай хамтран ажиллахаар болжээ. Мөн дугуйн спортын нэг төрөл болох налуу замын дугуйн уралдааныг хөгжүүлэхээр Литва улсын дугуйн шигшээ багтай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

АНУ талибуудтай хэлэлцээр хийхээр шийдэв

Афганистан ба Пакистан дахь сөргөлдөөнийг намжаах үйл ажиллагааг хурдасгах зорилгоор АНУ-ын дээд удирдлага “Талибан” хөдөлгөөнтөй хэлэлцээр явуулахад бэлтгэх шийдвэр гаргалаа. Талибуудтай хэлцэлд орох асуудлыг Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд энэ сарын 12-ны өдөр хийсэн нууц хуралдаан дээр тавьсан нь саяхан тодорхой болж байна.

Хиймэл хөлөндөө тэсрэх бодис зөөсөн хэрэгт Хизер Миллс сэжиглэгдэв

Пол Маккартнийн эхнэр асан Хизер Миллсийг Лондоны Хитроу нисэх буудалд нарийн үзлэгт оруулав. Миллсийн хиймэл хөлний металлд шалгах төхөөрөмж үйлчилсэн учраас хамгаалагчид хиймэл хөлөнд нь тэсрэх бодис байж магадгүй гэж үзээд түүнийг хиймэнл хөлөө ил гаргахыг бусад зорчигчдын нүдэн дээр шаарджээ.

2010 оны Конгрессийн сонгууль ойртох тутам Хятадыг хараах нь ихэсч байна

АНУ-д ирэх арваннэгүгээр сард болох парламентын завсрын гэх сонгууль ойртох тутам Хятадын эсрэг мэдэгдэл ихээр гаргах болов. Хятадын эсрэг мэдэгдэл Обамагийн захиргааны эхний жилд унтраад байсан нь Иран ба Хойд Солонгосын цөмийн амбицийн эсрэг Хятадыг татах зорилготой байсан байх.

Ким Чен Ир дөрвөн тэрбум долларыг Европын банкуудад хадгалуулжээ

“Онцгой сангуудын” дөрвөн тэрбум ам.долларыг Хойд Солонгосын лидер Ким Чен Ир Европын банкуудад хагалуулсан тухай Өмнөд Солонгосын тагнуулын мэдээнээс иш татан The Daily Telegraph сонин бичсэн байв. Эхлээд мөнгийг Швейцарид хадгалуулсан байснаа мөнгө угаахтай тэмцэх олон улсын журам үйлчилж эхэлсний дараа Хойд Солонгос мөнгөө бэлнээр нь авч Люксембургийн банкуудад хадгалуулжээ.

Хятад хурдан галт тэрэгний хамгийн урт замыг хийнэ

2012 оны сүүлч гэхэд Хятад 13 мянган км-ын урттай хурдны замын сүлжээг байгуулсан байна. 2010 оны хоёрдугаар сарын байдлаар байгаа замынхаа хэмжээг ийнхүү дөрөв дахин ихэсгэх ажээ. Төмөр замын сайд Лю Чжицзюнь “одоо Хятадын хурдан төмөр замын нийт урт нь 3,3 мянган метр боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж