Адуагийн дэргэд Италийн цэргийг ялсаны (1896) ойг гуравдугаар сарын 2-нд Этиопод тэмдэглэдэг. Энэ тулалдаан нь орчин үеийн олон мянган хүнтэй армийг задгай тулаанд африкчуудын дийлсэн анхны ялалт нь байсан юм. Европчуудын Абиссини гэж нэрлэдэг байсан Этиоп XIX зууны сүүлчээр африкчуудын цорын ганц тусгаар улс байлаа.