Нэгдүгээр сарын сүүлээр буурал Европыг зорьсон манай жүдочид хоёрдугаар сарын хугацаанд Парисын “Их дуулга”, Австрийн “Дэлхийн цом”, Германы гранпри, Чехийн “Дэлхийн цом” гэсэн дөрвөн тэмцээнд оролцсон билээ. Эдгээр тэмцээнээс манай бөхчүүд нийт гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байгаа /Х.Цагаанбаатар-алт,хүрэл, С.Мияарагчаа-гурван мөнгө, Д.Төмөрхүлэг-алт, хүрэл, С.Ням-Очир-алт/.