Л.Гүндалайтай эрүүл мэндийн салбарын талаар болон бусад сэдвээр ярилцлаа.
-Эрүүл мэндийн салбарын байдал тааруу байна. Төсөв, мөнгийг нь байнга танадгаас болж хөрөнгө хүрэлцдэггүй гэж Эрүүл мэндийн яамныхан УИХ-ын чуулган дээр хэлж байсан. Салбарын хөрөнгө мөнгийг хэн, аль шатанд танаж багасгадаг юм бэ. Сайд байсны хувьд та үүнийг сайн мэдэж байгаа байх?