ҮР ДҮН: 514471-514480 ХҮРТЭЛ / НИЙТ: 517872

Кличко хүнд цохилтоор Чамберсийг буулган авлаа

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Владимир Кличко өнгөрсөн шөнө Германы Дюссельдорф хотноо АНУ-ын боксчин Эдди Чамберстай тулалдаж, тулааны 12 буюу эцсийн үе өндөрлөхөд таван секунд дутуу байхад хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авснаар IBF, WBO болон IBO-гийн дэлхийн аваргын бүсээ амжилттай хамгааллаа.

Ижил хүйстэн америк цэргүүд Цагаан ордонтой өөрсдийгөө гинжлэв

Цагаан ордоны хашаанд өөрсдийгөө дөнгөлөн холбосон цэргийн хоёр гей залууг Вашингтоны цагдаагийнхан баривчилсан байна. Эсэргүүцэл гаргасан 44 настай Жеймс Пьетранжело (James Pietrangelo) ба 29 настай Дэниэл Чой (Daniel Choi) хоёр Цагаан ордоны хашааны хойш хэсгийн хайсанд өөрсдийгөө холбосон байлаа.

АНУ-д Жон Кеннедийн танхимын сүүлчийн сайд нас барлаа

Өнгөрсөн бямба гаригт нэртэй улстөрч, Жон Кеннедийн ба Линдон Жонсоны танхимд Дотоод хэргийн яамыг толгойлж байсан Стюард Юделл (Stewart Udall) нас барсан тухай The Washington Post сонин мэдээлжээ. Түүний гэр бүлээс мэдээлснээр тэр Санта-Фе- дэх өөрийн гэрт 90-тэйдээ насны улмаас өөд болсон гэж гэр бүл нь мэдэгдсэн байна.

Сомалид исламистуудын лидрийн нэгийг хөнөөв

Тус орны нийслэлийг оролцуулсан газар нутгийн бараг тал хувьд хяналтаа тогтоосон исламын хэт даврагч “Аль-Шабаб” бүлэглэлийн лидерүүдийн нэгийг устгасан тухай BBC News мэдээлжээ.

Газар хөдлөлтөөр үрэгдэгсдийн тоог бууруулав

Чилийн эрх баригчид хүчтэй газар хөдлөлт ба түүнээс үүссэн цунамигаар амь үрэгдэгсдийн албан ёсны тоог багасгалаа. Шинэчилсэн мэдээгээр хоёрдугаар сарын 27-ны өдрийн гамшгаар 457 хүн амиа алдаж, 96 хүнийг сураггүй болсноор тооцжээ. Өмнө нь Чилийн Дотоод хэргийн яам 497 хүн үрэгдэж, хэдэн зуун хүн сураггүй болсон гэж байлаа.

Ш.Наранчимэг Соёлын тэргүүний ажилтан боллоо

Нэрт эрдэмтэн өвөөгийн ач, Б.Бадрууган агсны ууган хүү Б.Наранзун “Цэнгэн хөгжилдье” хэмээн зохиож, DZ man-аар дуулуулж, шаггүй авьяастай, мэдрэмжтэй продюссер болохоо харуулж байсан цаг саяхан.

Хамгаалагчдын хордсон шалтгааныг тогтоожээ

Өмнөговь аймаг дахь Оюутолгойн уурхайд хамгаалагчаар ажиллаж байсан хүмүүс хоолны хордлого авч, хоёр хүн аймгийн эмнэлэгт эмчлүүлсэн талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ.

Надаль хагас шигшээд өрсөлдөх эрхээ авлаа

Дэлхийд чансаагаараа гуравдугаарт эрэмбэлэгдсэн Испанийн талбайн теннисчин Рафаэль Надаль Индиан-Уэллст зохиогдож буй “Masters 1000” тэмцээний хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр шөвгийн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж