ҮР ДҮН: 514011-514020 ХҮРТЭЛ / НИЙТ: 514051

Рональдо ирэх жил зодог тайлна

Хөлбөмбөгийн их спортын түүхэнд өөрийн гэсэн орон зайг бий болгож, нэрээ мөнхөлсөн Бразилийн алдарт хөлбөмбөгч Рональдо ирэх жил зодог тайлахаар шийдсэн тухайгаа мэдэгдлээ. 18 настайдаа 1994 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Бразилийн шигшээ багт багтаж, анхныхаа дэлхийн аваргын цом хүртсэн тэрбээр хожим нь 2002 оны дэлхийн аваргын төлөө Германы багтай тоглож, өрсөлдөгчийнхөө хаалганд хоёр гоол оруулж байсан билээ. Өдгөө тэрбээр төрөлх нутагтаа “Коринтианс” багт хүчин зүтгэж байгаа юм.

Хакухо хуримаа хийлээ

Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх ёкозуна Хакухо М.Даваажаргал өчигдөр Токиогийн төвд байрлах ”Prince” зочид буудалд хуримаа хийлээ. Залуу их аваргын хуримын ёслолд Японы улс төр, урлаг, соёлын алдартнууд оролцсон бол түүний гэр бүлийнхэн болон Кёкүшюзан Д.Батбаяр, даян аварга Г.Өсөхбаяр нарын 70 орчим зочид монголыг төлөөлөн хуримын ёслолд оролцжээ.

Кёкүшюүзан Б.Батбаяр ёкозуна Асашёорюүгийн эсрэг хууль батална

Мэргэжлийн сумо бөхийн их аварга Асашёорюүг зодог тайлсантай холбоотой мэдээлэл өнөө хэр Японы хэвлэл, мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байсаар байна. Асашёорюүг Хавайн арал хүртэл дагаж, мөрдөх болсон хэвлэлийнхэнд хэдхэн хоногийн өмнө арлын оронд хөл тавьсан Кёкүшюзан Д.Батбаяр бас нэгэн “өгөөш” болжээ. Сэтгүүлчид түүнийг Японы онгоцны буудалд буусан даруйд нь бүчин авч, их аварга Асашёорюүг зодог тайлсанд ямар бодолтой байгааг нь сонирхсон байна.

Чөлөөтийнхөн Болгарт хамтарсан бэлтгэл хийж байна

Энэ сарын 12-14-ний өдрүүдэд Туркийн Стамбул хотод болсон Яшар Догугийн нэрэмжит 38 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцож, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Болгарт очоод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж