УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг болон УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр нар Сонгинохайрхан дүүрэгт байрлах их, дээд сургууль болон номын сан, ТББ-уудад ном сурах бичиг хандивлалаа.
УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг болон УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр нар Сонгинохайрхан дүүрэгт байрлах их, дээд сургууль болон номын сан, ТББ-уудад ном сурах бичиг хандивлалаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин 2 дугаар сарын 26-ны өдөр утсаар ярив. Оросын талын санаачлагаар зохион байгуулсан ярианы үеэр Засгийн газрын дарга В.В.Путин манай улсад өвөлжилтийн байдал хүндэрч буйтай холбогдуулан найрсаг харилцаатай хөрш орны хувьд бололцоотой тусламж, дэмжлэг үзүүлэхийг мэдэгдлээ.
Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар өчигдөр Вашингтон хотноо АНУ-ын Төрийн туслах нарийн бичгийн дарга К.Кэмбэлтэй уулзахдаа хоёр талын харилцааны асуудлууд түүний дотор Монгол-Америкийн иж бүрэн түншлэлийн цаашдын төлвийн талаар санал солилцож ярилцав.
УИХ-ын намрын чуулган завсарлаад нэг сар болох гэж байгаа бөгөөд өнөөдрийн хувьд 76 гишүүнээс 15 нь гадаадад томилолтоор ажиллаж буй аж. Энэ тухай мэдээллийг УИХ-ын Тамгын газраас гаргаад байна.
Өнөөдөр үдээс хойш хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Цөмийн энергийн тухай, Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын хэрэгжилтийн талаархи Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын мэдээллийг хэлэлцээд дараах арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзжээ.
УИХ-ын эрхэм гишүүд хуулийн төсөл боловсруулж, тэр нь батлагдсан тохиолдолд хууль тус бүрт 20 сая төгрөгийг улсын төсвөөс гаргуулдаг болох гэж байна. Тэр мөнгөөр сайн хуульчдыг хөлсөлж хуулийн төсөл хийлгээд гишүүд өөрийн нэр дээр өргөн барьж байх учиртай. Ирэх хаврын чуулганаас энэ зарчмыг мөрдөх ажээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди энэ сарын 22-24-нд Дархан-Уул аймгийн нийгмийн даатгал, халамжийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзлаа.
Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан холбооноос тус дүүргийн Засаг даргыг ажлаас халах тухай Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас /ИТХ/ гаргасан шийдвэрийг үл тоож байна хэмээн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт хандан мэдэгдэл хүргүүлсэн талаар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээллээ.
Нийслэл Улаанбаатар хотын удирдлагууд маргааш сэтгүүлчдийг уулзалтад урьжээ. Жил бүрийн хаврын тэргүүн сард зохион байгуулдаг эл уулзалтад нийслэлийн харъяа газар, алба агентлагийн бүх дарга нэр оролцож хийж хэрэгжүүлсэн ажил болон хийх гэж байгаа ажлаа танилцуулдаг уламжлалтай.
Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнөөдөр 14.30 цагаас хуралдуулахаар зарлаад байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зарлаагүй ч өчигдөр хуралдсан асуудлаар үргэлжлүүлэн хуралдах бололтой.