Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани Японы “Suzuki Motor” компанийн нийт хувьцааны 20 хувийг 222.5 тэрбум иен буюу 2.5 тэрбум ам.доллараар худалдаж авах болжээ.
Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани Японы “Suzuki Motor” компанийн нийт хувьцааны 20 хувийг 222.5 тэрбум иен буюу 2.5 тэрбум ам.доллараар худалдаж авах болжээ.
Нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компанийн удаан хугацааны турш хүлээлгэсэн “787 Dreamliner” тийрэлтэт онгоц хамгийн эцсийн шатны бүтцийн шалгалтаа амжилттай давсан бөгөөд удахгүй анхны нислэгээ хийхээр бэлдэж байгаа гэнэ.
-Монголын Оюутны Ардчилсан Хөдөлгөөний 20 жилийн ойг лхагва гаригт тэмдэглэнэ-
“Хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг оролцоо” сэдэвт чуулга уулзалт энэ сарын 4-ний өдөр Төрийн ордонд болох гэж байна. Чуулга уулзалтыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, НҮБ-ын Хүн амын сангаас зохион байгуулах аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-ын ажлын албанаас өнөөдөр “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Орон нутгийн хаваржилтын байдалтай танилцаж, хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдийн дуу хоолойг сонсч тэдгээрийг бодлого шийдвэртээ тусгах зорилгоор хөдөөг зорьсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн бямба гэригт Завхан аймгийн Улиастай хотод ажиллалаа.
ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Роггед бараалхаж, Олон улсын олимпийн хөдөлгөөн, Монголын олимпизмийн талаар санал сэтгэгдлээ солилцжээ.
Хvн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон олимпийн наадам энэ сарын 13-ны өдөр эхэлж олон мянган бээр замыг туулсан галт бамбар бадамлан ассан. Ингэж 21 дэх өвлийн олимпийн наадам Канадын Ванкувер хотноо гайхамшигт нээлтийн ажиллагаагаар эхэлж байсан.
Өвлийн олимпийн тоглолт дуусч байна. Олон сайхан үйл явдал түүх болон үлдэв. Тэдний нэг Азийн үзэсгэлэнт тамирчдыг дурьдахгүй өнгөрч болохгүй биз. Ванкуверийн уран гулгалтын сүүлчийн алтан медалийг Өмнөд Солонгосын Ким Ён А авсан. Эмэгтэйчүүдийн ганчаарчилсан тоглолтод түүнтэй эн зэрэгцэх хүн байгаагүйг батлан шүүгчид 19 настай уран гулгагчийг 228,56 оноогоор үнэлэв.
Өнгөрсөн долоо хоногт Японы мэргэжлийн сумогийн Захирлуудын зөвлөл сумод гадаадын бөхчүүдийг хүлээн авах шинэ журмыг гаргажээ. Наран улсын биш бөхтөй дэвжээний багш нарт дахин гадаад бөхтөй болохыг уг шийдвэрээр хориглосон байна.