ҮР ДҮН: 513501-513510 ХҮРТЭЛ / НИЙТ: 514110

“Toshiba” 2-D хөтөлбөрийг 3-D руу хөрвүүлэх чадвартай зурагт бүтээжээ

Технологийн салбарт байр сууриа эзэлсэн “Toshiba” компани 2-D хөтөлбөрийг өндөр нягтаршил бүхий 3-D буюу гурван хэмжээст график руу хөрвүүлж, үзэгчдэд хүргэх хүчин чадалтай “ухаалаг” хэмээн нэрлээд буй зурагтаа олон нийтэд танилцууллаа. ZX900 серийн Cell TV нь 55 ба 65 инчийн гэсэн хоёр хувилбар байх бөгөөд энэ оны сүүлчээр худалдаанд гаргах гэнэ.

Интернет хэрэглэгчдийн тоо 2,5 дахин нэмэгджээ

Монголын хэвлэлийн хүрээлэнгээс явуулсан “Мэдээллийн хэргэслийн ашиглалт” судалгаагаар уламжлалт мэдээллийн хэрэгслийн ашиглалт буурах хандлагатай болж, интернэтийн хэрэглээ өссөн дүн гарлаа.

Топ модель Х.Ундраа: Хайр гэдэг тулах цэггүй, барих баримжаагүй, хамгийн хоосон, хамгийн бодит зүйл

“Топ модел”. Монголын загварын ертөнцийн хамгийн том шагнал энэ. Монголын загварын ертөнцөд тодроод байгаа есөн “топ”-ын нэг, 2004 оны топ модель Х.Ундраатай ярилцлаа. Х.Ундрааг даруу, төлөв эмэгтэй гэж олон хүн дүгнэдэг. Тэр үнэн болов уу?

Л.Балхжав: Хайр бол маш гоё торгон мэдрэмж

“Нэг сэдвээр ярилцъя” булангийн маань анхны зочноор Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав уригдлаа. Хүний амьдралд өнө мөнх зүйл бол хайр байдаг. Тийм гэхийн аргагүй тэр наднин сэтгэлийг хүн бүхэн өөр өөрийнхөөрөө тодорхойлдог. Энэ сэдвээр би түүнтэй ярилцахыг хүссэн юм. Нэг үгээр хэлбэл, хайрыг үнэлэх түүний үнэлэмж рүү нэвтрэхийг хүслээ.

Д.Арвин гишүүн тойрогтоо ажиллаад иржээ

Тэрбээр өөрийн сонгогдсон тойрог Хэнтий аймагтаа долоо хоног ийн ажиллаад иржээ. Энэ жилийн зуд Хэнтий аймгийг тойрсонгүй. Зудаас арай гэж гарч байгаа малчдын хувьд хаваржилт хүлээж байгааг очсон сум болгоны малчид өгүүлж байсан юм.

”Реал Мадрид” баячуудын жагсаалтыг дахин тэргүүллээ

Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клуб тав дахь жилдээ дараалан дэлхийн хамгийн чинээлэг хөлбөмбөгийн клубуудын жагсаалтыг тэргүүллээ. “Deloitte” санхүүгийн фирмийн спортын хэлтсээс гаргасан уг жагсаалтыг “Хөлбөмбөгийн мөнгөний лиг” хэмээн нэрийддэг бөгөөд 2008-2009 оны улирлын санхүүгийн байдлыг харгалзан гаргажээ.

Асашёорюү хару башёд “оролцоно”

Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өнгөрсөн сарын эхээр зодог тайлсныхаа дараа Хавай арлыг зорьж, хэсэг хугацаанд тэнд амарсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж