ҮР ДҮН: 513441-513450 ХҮРТЭЛ / НИЙТ: 514035

Улаанбаатар хотыг барилгажуулахад найман их наяд шаардана

“Утаагүй Улаанбаатар” үндэсний хөтөлбөрийг боловсруулсан ажлын хэсгийнхэн Засгийн газрын тэргүүнд ажлаа тайлагналаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг эрчим хүчний яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны удирдах хүмүүс багтсан байна.

Хуурамч нүүрний хувьсал

Багийг бид хөгжилтэй үзвэр, багт наадам, театр, хүүхдийн баяруудын хэрэгсэл төдийхнөөр ойлгоод сурчихсан байх юм. Үүндээ ч итгэдэг. Гэтэл өнгөрсөн түүхийн он цагт тэр “хуурамч нүүр” их л чухалд тооцогдон дэлхийн олон ард түмний шашны зан үйлд гол үүрэг гүйцэтгэж иржээ.

Ерөнхийлөгч малчны хотонд очив

Монгол Улсын Ерөнхийлөгч томилолтынхоо хоёр дахь өдөр Говь-Алтай аймгийн Дарив сумын 1-р багийн малчин Ш.Батмагнайгийн хотонд бууж, хаваржилтын байдалтай танилцлаа.

Гуравдугаар сарын 3

Энэ өдөр Османы дарлалаас чөлөөлөгдсөний (1878) ойг Болгарт тэмдэглэдэг. Тус орны 1396 оноос хойш эзэгнэж байсан туркуудыг 1877-1878 оны Орос-Туркийн дайнд Орос ялсанаар хөөн гаргах боломжтой болжээ.

Дэлхийн агаар мандал ямар жинтэй вэ?

Галилео Галилейг (Galileo Galilei, 1564–1642) Тосканы агуу герцогийн ордонд залгамжлан суусан Эванжелист Торричелли (Evangelista Torricell, 1608–1647) гэх итали хүн нэгэн сонирхолтой туршилтыг 1643 онд хийсэн байна. Тэрбээр нэг талыг нь битүүлсэн метрийн шилэн гуурсийг мөнгөн усаар дүүргээд бас л шингэн металиар дүүргэсэн саванд гуурсийнхаа задгай талыг хийсэн байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч хоккейны бооцооныхоо амлалтыг биелүүлэхээр яарсангүй

АНУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Роберт Гиббс Канадын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Димитри Судаст Ванкуверийн олимпийн АНУ-Канадын хоккейн тоглолтын үеэр тавьсан бооцооны амлалтаа биелүүлэхээр яарсангүй.

Газар хөдлөлтөд өртсөн дүүргүүдэд цэргийн нэмэлт хүч илгээнэ

Чилийн газар хөдлөлтөд өртсөн дүүргүүдэд нэмэн 7000 цэрэг илгээх болсноо тус орны Ерөнхийлөгч Мишель Бачелет зарлав. Дээрэм тонуул, галдан шатаах хэрэг олноор гарч, эмх замбараагүй байдал газар аваад байгааг тогтворжуулахын тулд үүнийг хийж байгаагаа Ерөнхийлөгч мэдэгджээ.

Э.Бат-Үүлийн “Хувьсгалын II үе шат” илтгэлийг “Eagle”, “Боловсрол суваг” телевизээр шууд дамжуулна

-Монголын Оюутны Ардчилсан Хөдөлгөөний 20 жилийн ойг маргааш тэмдэглэнэ-

Одоогоос 20 жилийн өмнө буюу 1990 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Монголын Ардчилсан хувьсгалд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын оюутны холбооны онц IV бага хурал болж, гурван өдөр үргэлжилж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж