ҮР ДҮН: 513431-513440 ХҮРТЭЛ / НИЙТ: 514013

Чилид газар хөдөлсний дараа зэсийн үнэ өмнө байгаагүйгээр өслөө

Зэсийн олборлолт, нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг Чили улсад газар хөдлөлт болсон мэдээ тархангуут дэлхийн хөрөнгийн биржүүд дээр зэсийн үнэ огцом өслөө. Хэдийгээр зэсийн үнэ сүүлийн 45 хоногийн турш харагдаагүй өндөр хэмжээнд хүрээд байгаа ч шинжээчид энэ байдал тийм ч удаан үргэлжлэхгүй гэж мэдэгдэж байгаа юм.

Далан элэгдсэн учир Францад болсон шуурганаар олон хүн нас барлаа

Баруун Европоор хүчтэй шуурга боллоо. Байгалийн энэ гамшгаар 50 хүн нас барж, Францын Атлантийн далайн эргийн нутгаар мянга мянган хүн гэр оронгүй болжээ. Хэрвээ даланu бат бөх барьсан бол ийм зүйл болохгүй байсан гэж буруутгаж байгаа ажээ. Далан элэгдсэн, удаан хугацаанд засвар хийгээгүй гэх мэт асуудал үүсээд байна.

Тавантолгойг сонирхогчид Монголд цуглаж эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Тавантолгойн орд газрын ашиглалтын ажлыг шуурхайлах талаар ажлын хэсгийнхэнд үүрэг өгөхийн ялдамд тус ордын лицензийг Монголын төр 100 хувь эзэмшинэ гэсэн чиглэлийг баримталж буйгаа мэдэгдсэн. Өмнөх Ерөнхий сайдын үеэс хэрхэх нь мэдэгдэхгүй ажин түжин байсан Тавантолгойн асуудлыг дөрөвдүгээр сард эхлэх, хаврын чуулганаар хуралдаанд танилцуулах ”хугацаатай” үүрэг өгсөн.

МАХН-ын бага хурлаар Хамтарсан Засгийн газарт дүн тавина

МАХН бага хурлаа IY сард хийхээр товложээ. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн хэлснээр уг бага хурлаар Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд дүн тавих аж. Мөн УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, сахилга дэг журмын талаар хэлэлцэх гэнэ.

Их мастер Тицианы зургийг эндүүрсэн байжээ

Тицианы зургийн хуучин эзэнтэй Christie’s дуудлага худалдааныхан хэл амаа ололцжээ. Дээрх дуудлага худалдааны шинжээчид алдарт Тицианы эх зургийг буруу тодорхойлсноос болж мянга мянган ам.долларын алдагдал хүлээлээ гэж Daily Telegraph мэдээлж байна. Тэд 1994 онд ”Ионна Крестителягийн толгойтой Саломе” зургийг дуудлагаар зарахдаа өөрийнх нь бодит үнээс хэт доогуур үнэлсэн байжээ.

Дэлхийн залуучуудын олимпийн тоглолт болно

Дэлхийн Залуучуудын олимпийн тоглолт (2010 Youth Olympic Games) Сингапурт энэ оны наймдугаар сард болох билээ. Залуучуудын олимпийн тоглолтыг сурталчлах цуврал арга хэмжээний нэг болох фестивал Сингапур улсад болж өнгөрлөө.

NFL дүрэмдээ өөрчлөлт оруулна

Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн хэвлэлийн төлөөлөгч ирэх сард болох уулзалтаар плэйоффын тоглолтын нэмэлт цагийн дүрмийг өөрчилж магадгүй талаар ярьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж