ҮР ДҮН: 513421-513430 ХҮРТЭЛ / НИЙТ: 514013

Ерөнхийлөгч малчны хотонд очив

Монгол Улсын Ерөнхийлөгч томилолтынхоо хоёр дахь өдөр Говь-Алтай аймгийн Дарив сумын 1-р багийн малчин Ш.Батмагнайгийн хотонд бууж, хаваржилтын байдалтай танилцлаа.

Гуравдугаар сарын 3

Энэ өдөр Османы дарлалаас чөлөөлөгдсөний (1878) ойг Болгарт тэмдэглэдэг. Тус орны 1396 оноос хойш эзэгнэж байсан туркуудыг 1877-1878 оны Орос-Туркийн дайнд Орос ялсанаар хөөн гаргах боломжтой болжээ.

Дэлхийн агаар мандал ямар жинтэй вэ?

Галилео Галилейг (Galileo Galilei, 1564–1642) Тосканы агуу герцогийн ордонд залгамжлан суусан Эванжелист Торричелли (Evangelista Torricell, 1608–1647) гэх итали хүн нэгэн сонирхолтой туршилтыг 1643 онд хийсэн байна. Тэрбээр нэг талыг нь битүүлсэн метрийн шилэн гуурсийг мөнгөн усаар дүүргээд бас л шингэн металиар дүүргэсэн саванд гуурсийнхаа задгай талыг хийсэн байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч хоккейны бооцооныхоо амлалтыг биелүүлэхээр яарсангүй

АНУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Роберт Гиббс Канадын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Димитри Судаст Ванкуверийн олимпийн АНУ-Канадын хоккейн тоглолтын үеэр тавьсан бооцооны амлалтаа биелүүлэхээр яарсангүй.

Газар хөдлөлтөд өртсөн дүүргүүдэд цэргийн нэмэлт хүч илгээнэ

Чилийн газар хөдлөлтөд өртсөн дүүргүүдэд нэмэн 7000 цэрэг илгээх болсноо тус орны Ерөнхийлөгч Мишель Бачелет зарлав. Дээрэм тонуул, галдан шатаах хэрэг олноор гарч, эмх замбараагүй байдал газар аваад байгааг тогтворжуулахын тулд үүнийг хийж байгаагаа Ерөнхийлөгч мэдэгджээ.

Э.Бат-Үүлийн “Хувьсгалын II үе шат” илтгэлийг “Eagle”, “Боловсрол суваг” телевизээр шууд дамжуулна

-Монголын Оюутны Ардчилсан Хөдөлгөөний 20 жилийн ойг маргааш тэмдэглэнэ-

Одоогоос 20 жилийн өмнө буюу 1990 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Монголын Ардчилсан хувьсгалд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын оюутны холбооны онц IV бага хурал болж, гурван өдөр үргэлжилж байлаа.

С.Эрдэнэ: Манай намын удирдлага асуудалд эрүүл саруул хандах цаг болсон

Монголын ардчилсан хүчний холбооны анхдугаар их хурлыг энэ сарын 10-нд Төрийн ордонд хийх гэж байна. Энэ талаар болон улс төрийн бусад асуудлаар УИХ-ын гишүүн, Ардчилсан холбооны хүчний дэд ерөнхийлөгч С.Эрдэнэтэй ярилцлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж