ҮР ДҮН: 513181-513190 ХҮРТЭЛ / НИЙТ: 514035

Британичууд экологид аюулгүй машин худалдан авагчдад 5000 паунд стерлинг өгнө

Британийн эрх баригчид агаарт хорт хийн хаягдал бага гаргадаг машин худалдан авагчдад 5000 хүртэл паундын мөнгөн урамшуулал олгохоор болжээ. Энэ нь ойролцоогоор таван мянга 700 орчим евротой тэнцэх хэмжээний мөнгө юм. Энэ тухай Reuters мэдээллээ.

Оросууд хамгийн их хулгайлагддаг гадаад машинуудыг нэрлэлээ

”Росно” даатгалын компани статистик мэдээлэл дээр тулгуурлан 2009 онд ОХУ-ын газар нутаг дээр хамгийн их хулгайлагдсан гадаад машинуудын нэрсийн жагсаалтыг гаргажээ. Тус компанийн сайтад тэмдэглэснээр жагсаалтын эхэнд LEXUS GS бичигджээ. Энэ загвар нь Москва хот болон Москва орчмын хулгайч нарын хамгийн “эрэлт” ихтэй машинаар тодорсон байна.

”МЮ”-гийн хөгжөөн дэмжигчид тэрбум паунд цуглуулна

Английн хөлбөмбөгийн алдарт ”Манчестер Юнайтед” клубийн эзэд болох Глэйзерийн гэр бүл тус клубийн шүтэн бишрэгч ”Улаан Рыцарь” хэмээх байгууллагын гишүүдэд клубээ зарахаас татгалзжээ. Энэ тухай ”Guardian” мэдээлсэн байна. Гуравдугаар 1-нд Глейзерийн гэр бүлийн төлөөлөгч ”Тус клуб нь манай гэр бүлийн бизнесийн нэг чухал хэсэг тул зарах бодолгүй байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж