Украины парламентын спикер Владимир Литвин парламентын эвсэл задарсныг зарлажээ. “Үндсэн хууль болон Украины Дээд радын дэгийн хуулийн дагуу парламентын Үндэсний хөгжил, тогтвортой байдал болон дэг журмын депутатуудын эвсэл бутарлаа” гэж спикер намуудын дөрвөн жигүүрийн тэргүүн нартай уулзсаны дараа мэдэгдлээ.