Цаг цагаар нэг цаддаг, Цагаан сараар нэг цаддаг гэж аргагүй үнэн үг ажээ. Монголчууд бид бүтэн сарынхаа, зарим нь улирлын хүнсээ гуравхан хоногт бусадтай хувааж зооглочихоод “Сайхан шинэллээ” хэмээн сэтгэл дүүрэн хэхэрч суудаг сонин заншилтай зон олон шүү.