ҮР ДҮН: 512921-512930 ХҮРТЭЛ / НИЙТ: 514051

“Атлантис” сансрын хөлөг товлосон хугацаандаа эх дэлхийгээс хөөрлөө

Олон улсын сансрын станцын сансарт байх хугацааг уртасгахад чухал шаардлагатай төхөөрөмжийг хүргэх даалгавартай “Атлантис” сансрын хөлөг даваа гаригийн үд дунд товлосон хугацаандаа эх дэлхийгээс хөөрчээ.

“Оюутолгой олз уу, гарз уу” сэдэвт хэлэлцүүлэгтэй

Үндэсний шинэ нам, Иргэний хөдөлгөөнийхөнтэй хамтран маргааш 10.00 цагт “Оюутолгой олз уу, гарз уу” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон байна. Хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнд хийх бөгөөд “Эрс шинэчлэл”, “Миний монголын газар шороо”, “Шударга иргэдийн фронт” зэрэг хөдөлгөөний төлөөлөл оролцохоос гадна Бүгд найрамдах нам, МУНН-ийн дарга нар ч санал бодлоо уралдуулах ажээ.

Бөхчүүдийн урлагийн тоглолт болно

Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 89 жилийн ойн баярт зориулж улс, аймгийн цолтой бөхчүүдийн урлагийн тоглолтыг Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулахаар болжээ.Тоглолтод улсын заан О.Одгэрэл, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, улсын начин Т.Өсөх-Ирээдүй, Соёлын тэргүүний ажилтан С.Эрхэмбаяр зэрэг хүчтэнүүд оролцох ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж